АШУҮИС

Захиргаа

Их сургуулийн бодлого, сургалт, санхүү, хүний нөөц, гадаад харилцааны чиглэлээр ажилладаг захиргааны нэгжүүд.

Удирдлагын бүтэц

Зохион байгуулалтын бүтэц

Удирдах зөвлөл

Эрдмийн зөвлөл

Ректор

Захиргааны зөвлөл

Ректорт шууд харьяалагдах

  • Захиргаа, хүний нөөцийн газар
    Бодлого, стратеги, хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний нөөцийн удирдлагыг хариуцна.
  • Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар
    Бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дотоод аудит явуулна.
  • Цахим хөгжил, маркетингийн газар
    Их сургуулийн болон эрүүл мэндийн салбарын имиж, үнэлэмжийг сурталчлан, маркетинг, цахим хөгжлийг хариуцна.

Эрдэм шинжилгээ, олон улсын харилцаа хариуцсан дэд захирал

  • Шинжлэх ухаан, технологийн газар
    Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх, инновац, технологийн хөгжлийг дэмжинэ.
  • Гадаад харилцааны газар
    Гадаад улс, байгууллагуудтай хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, боловсролын солилцоог хөгжүүлнэ.

Сургалтын бодлого хариуцсан дэд захирал

  • Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар
    Бакалавр, дипломын 29 хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
  • Оюутны хөгжил, удирдлагын газар
    Элсэлтээс төгсөлт хүртэл оюутантай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж, хөгжлийг нь дэмжинэ.
  • Багшийн хөгжил, цахим сургалтын газар
    Багшийн хөгжлийн хөтөлбөр, сургалт, цахим сургалтын үйл ажиллагааг хариуцна.
  • Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар
    Магистр, докторын 56 хөтөлбөрийн сургалтыг нэгдсэн удирдлагаар хангана.

Эмнэлгийн харилцаа хариуцсан дэд захирал

  • Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар
    Сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлнэ.

Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал

  • Хангамж үйлчилгээний газар
    Тендер, худалдан авалт, засвар үйлчилгээ, материаллаг хангамжийг зохион байгуулна.
  • Санхүү, эдийн засгийн газар
    Сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйл ажиллагааны санхүү, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлнэ.