Эрдэм шинжилгээний хүрээлэн

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээнэ.

Тухай

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн (НЭМХ) нь 2021 онд байгуулагдсан ба 2 лаборатори, 3 судалгааны төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. НЭМХ-ийн лаборатори, төвүүд нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дунд ба богино хугацааны сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, лабораторийн үйлчилгээ үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Эрхэм зорилго: Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох эрдэм шинжилгээ, судалгаа инновацийг хөгжүүлэх. Алсын хараа: Эрдэм шинжилгээ судалгааны үндэсний тэргүүлэх хүрээлэн болно.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь гадаад, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Лома Линда Их Сургууль, Файзер сан, АНУ-ын Дюк болон Техасын Их Сургууль ба АНУ-ын Эрүүл Мэндийн Хүрээлэн (NIH), БНСУ-ын Сөүлийн Их Сургууль, БНГУ-ын НЭМ-ийн Роберт Кохын Хүрээлэн, АНУ-ын Мичиганы Их Сургуулийн Даяаршлын Эрүүл Мэндийн Төв зэрэг байгууллагуудтай хамтран судалгааны томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.