MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
АШУҮИС-ийн төв байр · 1942
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАШУҮИС-ийн төв байр · 1942
Байгууллага

Танилцуулга

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) нь бүрэлдэхүүн 8 сургууль, орон нутаг дахь харьяаллын салбар 4 сургууль, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.

АШУҮИС нь 1942 онд МУИС-ийн дэргэдэх "Хүн эмнэлгийн факультет" нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. 1962, 1967, 1969 онуудад Говь-Алтай, Дархан-уул, Дорноговь аймгуудад салбар Анагаах ухааны сургуулиудыг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.

1942 онд 4 тэнхим, 34 оюутантайгаар байгуулагдсан их сургууль Монгол Улсын нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний 93.4% (61,022)-ийг бэлтгэжээ. Их сургууль 2030 он хүртэл «АШУҮИС-ийн стратеги төлөвлөгөө-2030»-ийн дагуу хөгжиж байна.

Тоон үзүүлэлт

суралцагч
16,555
төгсөгч
3,881
Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний манай төгсөгч
93.4%
багш докторын зэрэгтэй
51%
Scopus эшлэл
32,911
дэлхийн их сургуулийн жагсаалтад
1,169

Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар

Стратеги төлөвлөгөө-2030

Алсын хараа

Дэлхийн шилдэг их сургуулийн нэг болно

Эрхэм зорилго

Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байхад оршино

Уриа

“Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе”

Үнэт зүйлс

  1. 01Эрдмийн эрх чөлөөСургах, суралцах, судлах үйл ажиллагаанд оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийж, үр дүнг чөлөөтэй илэрхийлэхийг дэмжинэ.
  2. 02Ёс зүйЁс зүйг дээдлэн хариуцлагаа ухамсарлаж, бусдад хүндэтгэлтэй хандана.
  3. 03МанлайлалМонгол хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөөх эерэг өөрчлөлтийг түүчээлнэ.
  4. 04Уламжлал-шинэчлэлАхмад, дунд, залуу үеийн холбоог эрхэмлэж, шинэчлэлтэй хослуулан хөгжүүлнэ.
  5. 05ТэмүүлэлШинжлэх ухааны нотолгоонд үндэслэн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй хөгжлийн төлөө тэмүүлнэ.

Стратегийн зорилго

  1. Шилдэг багш, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэшсэн багийг бүрдүүлж, тасралтгүй хөгжлийг дэмжих
  2. Олон улсын жишигт нийцэхүйц судалгааны орчин, нөхцөлийг бүрдүүлсэн үндэсний тэргүүлэгч судалгааны их сургууль болох
  3. Дэлхийд өрсөлдөх чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх
  4. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж, олон улсын жишигт хүргэх
  5. Байгууллагын сайн засаглалыг дэмжих, мэдээллийн технологийн нэгдсэн тогтолцоонд шилжих

Магадлан итгэмжлэл

7 хөтөлбөр ASIIN, APHEA, ACQUIN, WFOT байгууллагаар олон улсын магадлан итгэмжлэл, баталгаажуулалт авсан; бүх хөтөлбөр дотоодын магадлан итгэмжлэлтэй.

Гэрчилгээнүүдийг үзэх →

ЭШ-ний тэргүүлэх чиглэл

  • Ген, эд, эс, үүдэл эсийн молекул генетикийн судалгаа
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний өндөр технологи нэвтрүүлэх судалгаа
  • Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгаа
  • Хүний эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн, шинэ болон уламжлалт эмийн судалгааг хийж, инновацыг нэвтрүүлнэ.
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn