Каталог
Номын сангийн каталогоос бүртгэлгүйгээр ном, хэвлэл хайх боломжтой.
Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар
Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан
Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан нь АШУҮИС-ийн багш, суралцагч, ажилтан, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд номын сангийн үйлчилгээ үзүүлж, боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.
- Сан хөмрөгт буй ном хэвлэлээр уншигчдад үйлчлэх
- Номын сангийн хөгжлийн бодлого боловсруулах, бүрэлдэхүүн болон салбар сургуулийн номын сангуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
- Номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх
Улаанбаатар хотод 3 салбар, хөдөө орон нутагт 3 салбартай, оюутны дотуур байр, лицей сургуульд уншлагын танхимтай. Нийт 4,809.5 м² талбайтай, 895 суудалтай, 6 номын фонд, 14 уншлагын танхимтай 2 барилгатай.
Номын сангууд
- Зүүн кампус
Номын сангийн цогцолбор
- 2,991.5 м²
- талбай
- 480
- суудал
- 3
- давхар
Үйлчилдэг: Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн оюутан, Монгол-Японы эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нар
Эмнэлзүйн мэргэжлийн ном, сурах бичиг голчилсон фонд. Орчин үеийн нээлттэй уншлагын танхим, бүрэн цахимжсан хамгаалалтын систем, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулсан хурлын танхим, цахим уншлагын танхим, бүлгээр ажиллах өрөө, мультмедиа студи, амралтын өрөөтэй.
- Төв кампус
Эрдэм шинжилгээний номын сан
- 1,595 м²
- талбай
- 495
- суудал
- 7
- давхар
Үйлчилдэг: Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Био-Анагаахын сургууль, Ахисан түвшний сургуулийн суралцагчид
Эрдэм шинжилгээ, судалгааны материал, био-анагаах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ном, сурах бичиг.
- Баруун кампус
Сувилахуйн номын сан
- 223 м²
- талбай
- 110
- суудал
Үйлчилдэг: Сувилахуйн сургууль, Эм зүйн сургуулийн оюутнууд
Сувилахуй, эм зүйн чиглэлийн ном, сурах бичиг.
Анагаах ухааны сургууль дахь уншлагын танхим
- 82
- суудал
Үйлчилдэг: 1–6-р дамжааны оюутнууд
Монгол, англи, орос хэл дээрх 3,000 гаруй мэргэжлийн ном, сурах бичигтэй, чөлөөт сонголттой ойрын фонд. Зөөврийн компьютер цэнэглэх залгуур, утасгүй интернеттэй.
