MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Лабораторийн судалгаа
Судалгаа ба инновацЛабораторийн судалгаа
Эрдэм шинжилгээ

Судалгааны тэргүүлэх чиглэл

«АШУҮИС-ийн стратеги төлөвлөгөө-2030»-д тусгасан чиглэлүүд. Стратегийн зорилго нь олон улсын жишигт нийцэхүйц судалгааны орчин, нөхцөлийг бүрдүүлсэн үндэсний тэргүүлэгч судалгааны их сургууль болох юм.

  1. 01Ген, эд, эс, үүдэл эсийн молекул генетикийн судалгаа
  2. 02Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний өндөр технологи нэвтрүүлэх судалгаа
  3. 03Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгаа
  4. 04Хүний эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн, шинэ болон уламжлалт эмийн судалгааг хийж, инновацыг нэвтрүүлнэ.

Эрдэм шинжилгээний үр бүтээмж

2025 онд их сургуулийн багш, судлаачид Elsevier компанийн Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 175 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн нь өмнөх оныхоос бүтээлийн тоо 12%-аар, эшлэл 65%-аар өссөн байна. 2020 оноос хойш жилд хэвлүүлэх бүтээлийн тоо 2 дахин илүү өсчээ (79 → 175).

Scopus-д бүртгэгдсэн өгүүлэл, жилээр
7920201062021952022138202315120241752025
Бүтээлээс авсан эшлэл, жилээр
1,64820202,29120212,73520223,40020235,853202410,3072025
судлаач
843
нэг багшид ногдох Scopus өгүүлэл (2020: 1:6)
1:3
их сургуулийн H-index (2020: 198)
261
судлаач H-index-тэй
31.8%
Судлаачдын эрэмбэСудлаач бүрийн бүтээл, Scopus h-index, эшлэл, нэгдүгээр болон хариуцлагатай зохиогчийн тоо
ДБСБ-ын үндэсний эрэмбэ — эрдэм шинжилгээний үзүүлэлт65%2023 (урьдчилсан)83%2024 (баталгаажсан)

Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар

Нээлттэй бүтээл

Их сургуулийн Эрдэм шинжилгээний цахим санд багш, судлаач, суралцагчдын 4,375 бүтээл нээлттэй байршсан.

Эрдэм шинжилгээний өгүүлэл
2,201
Магистрын ажил
1,289
Докторын ажил
357
Бакалаврын ажил
338

Хамгийн олон бүтээлтэй сэдэв

Эх сурвалж: library.mnums.edu.mn, 2026-10-09-ний байдлаар

Судалгааны дэд бүтэц

Робот тусламжтай өвдөгний үе солих мэс засал
Эмнэлзүйн өндөр технологи

Өвдөгний хиймэл үе суулгах робот мэс засал

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын тасгийн эмч нар робот тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг бие даан хийж эхэллээ. Энэ технологийг Монгол Улсад анх 2023 онд тус эмнэлэгт БНСУ-ын CUREXO компанийн мэргэжилтнүүдтэй хамтран нэвтрүүлж, 5 өвчтөнд амжилттай хийж байсан бол 2026 оноос эмнэлгийн өөрийн баг хэрэгжүүлж байна.

Робот нь мэс заслын өмнөх төлөвлөлт, яс тайрах хэмжээ, хиймэл үеийн байрлал, үений тэнцвэржилтийг өндөр нарийвчлалтай тооцоолдог.

Мэдээг унших Робот мэс заслын сургалтын төвАнагаах ухааны сургууль, 2026 онд нээгдсэн →
  • Технологийг нутагшуулах нээлтийн арга хэмжээ
    Технологийг нутагшуулах нээлтийн арга хэмжээ
  • Монгол-Японы эмнэлгийн баг, зочид
    Монгол-Японы эмнэлгийн баг, зочид
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn