Анагаах ухааны сургууль
Ерөнхий анагаах ухааны эмч бэлтгэх сургалт, клиникийн тэнхимүүд.
Сургалтын хөтөлбөр
Сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.
Хүний их эмч
БакалаврАШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөгч нь үйлчлүүлэгчид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, зонхилон тохиолдох өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай мэргэжилтэн байна.
Дэлгэрэнгүй
Мэргэжлээрээ өсч дэвших боломж
Хүний их эмч ангийг төгссөнөөр үндсэн мэргэшлийн сургалт болон төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад хамрагдах боломжтой. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллаж «ахлах зэрэг», үүнээс хойш 5-аас доошгүй жил ажиллаж «тэргүүлэх, зөвлөх зэрэг», магистр, доктор зэрэг авч дэвших боломжтой.
Суралцах жил
6 жил
Сургалтын төлбөр
6,851,000 ₮
Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр (MBBS)
БакалаврАнгли хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөөр III-VI дамжаанд Солонгос, Канад, Монгол улсуудын нийт 100 гаруй оюутан суралцаж байна. III дамжаанаас эхлэн эмнэлзүйн дадлагыг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон бусад гэрээт үндэсний төв эмнэлгүүдээс гадна Солонгос, АНУ-ын нарийн мэргэжсэн төвүүдэд хийх боломжтой ба эмнэлзүйн анагаах ухааны мэдлэг, чадвар, дадал эзэмшдэгээрээ онцлог.
Хүүхдийн эмч
БакалаврХүүхдийн өсөлт, хөгжлийг үнэлэх, хүүхдэд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай мэргэжилтэн юм.
Дэлгэрэнгүй
Мэргэжлээрээ өсч дэвших боломж
Хүүхдийн ангийг төгссөнөөр үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдахгүйгээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмших боломжтой. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллаж «ахлах зэрэг», үүнээс хойш 5-аас доошгүй жил ажиллаж «тэргүүлэх, зөвлөх зэрэг», магистр, доктор зэрэг авч дэвших боломжтой.
Суралцах жил
6 жил
Сургалтын төлбөр
6,851,000 ₮
Дүрс оношилгооны техникч
Дэд бакалаврОношилгоо, эмчилгээний зорилгоор өндөр өртөгт рентген, компьютерт томографи, соронзон резонанст томографи, ангиографи, маммографи зэрэг дүрс оношилгооны шинжилгээг үйлчлүүлэгчийн анатомийн зөв байрлалд, стандарт техник технологийн дагуу шинжилгээ хийх, боловсруулах зэрэг цогц мэдлэг, чадвар, хандлага бүхий эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн юм.
Дэлгэрэнгүй
Мэргэжлээрээ өсч дэвших боломж
• Ангиографийн техникч • Компьютерт томографийн техникч • Маммографийн техникч • Соронзон резонанст томографийн техникч • Цөмийн оношилгооны техникч
Суралцах жил
3 жил
Сургалтын төлбөр
3,658,000 ₮
Лабораторийн техникч
Дэд бакалаврАШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Лабораторийн техникч” мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, технологи, салбарын хөгжлийн ирээдүйн төлөв, эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөтөлбөрийн агуулга нь лабораторийн техникч бэлтгэх болон лабораторийн салбарын олон улсын боловсролын чиг хандлагатай нийцсэн, хөтөлбөрийн эрүүл мэндийн салбар дахь шаардлага хэрэгцээ тодорхой, цаашид хэрэгцээ нь өсөн нэмэгдэх хандлагатай сургалтын хөтөлбөр юм.
Дэлгэрэнгүй
Мэргэжлээрээ өсч дэвших боломж
Лабораторийн техникч нь эмнэлэг, эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллаж «ахлах зэрэг», үүнээс хойш 5-аас доошгүй жил ажиллаж «тэргүүлэх зэрэг» шалгуураар дэвших боломжтой.
Суралцах жил
3 жил
Сургалтын төлбөр
3,552,000 ₮
Эмнэлзүйн ур чадварын төв
Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төв нь бие даасан 2,000 м² талбай бүхий 3 дэд төвтэй бөгөөд 93 төрлийн 281 тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн ашиглаж байна.
Эх сурвалж: АШУҮИС-ийн танилцуулга, 2026 оны 10-р сар
- Мэс засал, яаралтай түргэн тусламж, гэмтэл согог судлалын нэгдсэн дэд төв
- Эх барих эмэгтэйчүүдийн дэд төв
- Дотрын өвчин судлал, нүд судлал, чих хамар хоолой судлал, хүүхдийн анагаах ухааны нэгдсэн дэд төв
Робот мэс заслын сургалтын төв
Эмнэлзүйн ур чадварын төвийг өргөжүүлэн Робот мэс заслын сургалтын төвийг байгууллаа. Тус төв мэс засалч, резидент эмч, сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнийг симуляцид суурилсан багийн сургалтаар бэлтгэж, робот мэс заслын технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн, мэс заслын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэнэ.
- Мэс засалч
- Резидент эмч
- Сувилагч
- Эмнэлгийн бусад мэргэжилтэн
Туршилтын мэс заслын төв
Туршилтын мэс заслын төвийг нээн, үйл ажиллагааг тогтворжуулан ажиллаж байна. Тус төвд гол судас залгах, ходоод тайрах, гэдэс залгах, бичил мэс засал хийгддэг.
- Гол судас залгах
- Ходоод тайрах
- Гэдэс залгах
- Бичил мэс засал













