MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Эм зүйн сургууль
Бүрэлдэхүүн сургуульЭм зүйн сургууль
Бүрэлдэхүүн сургууль

Эм зүйн сургууль

Эм зүйч, эмийн шинжлэх ухааны сургалт, судалгаа.

Сургуулийн вэбсайтpharmasciences.mn

Сургалтын хөтөлбөр

Сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.

Эм зүйч

Бакалавр

АШУҮИС-ийг эм зүйч мэргэжлээр төгссөн төгсөгч нь харилцагч, хамтрагч, зохион байгуулагч, зөвлөгч, тасралтгүй суралцагч, мэргэжилтэн байж чадах эм зүйн тусламж үзүүлэгч байна. Эм зүйн тусламж үзүүлэгчийн хувьд эм бэлтгэх, үйлдвэрлэх, эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эмнэлзүйн эм зүйн тусламж үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйг эзэмшинэ.

Дэлгэрэнгүй

Төгсөөд хаана ажиллах вэ

• Эмнэлэг • Эмийн сан • Эмийн үйлдвэр • Эм ханган нийлүүлэх байгууллага • Эмийн шинжилгээний лаборатори • Судлаач • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эмийн мэргэжилтэн

Суралцах жил

5 жил

Сургалтын төлбөр

6,528,000 ₮

Эм найруулагч

Дэд бакалавр

АШУҮИС-ийг эм найруулагч мэргэжлээр төгсөгч нь үйлчлүүлэгчид эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйг дэд бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Мэргэжлээрээ өсч дэвших боломж

Эм зүйч мэргэжлээр шатлан суралцах боломжтой. • Эм найруулагч мэргэжлээр онцгойлох дипломтой төгсөөд Эм зүйч мэргэжлээр шатлан суралцах • Голч дүн 3.0-аас дээш төгссөн, 1 жил ажилласан туршлагатай бол элсэлтийн шалгалт өгч Эм зүйчээр шатлан суралцах Эм найруулагч мэргэжлээр 5 жил ажилласны дараа мэргэжлийн ахлах зэрэгтэй болох боломжтой.

Суралцах жил

3 жил

Сургалтын төлбөр

3,520,000 ₮

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn