MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Нийгмийн эрүүл мэндийн сургууль
Бүрэлдэхүүн сургуульНийгмийн эрүүл мэндийн сургууль
Бүрэлдэхүүн сургууль

Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Нийгмийн эрүүл мэнд, эпидемиологи, эрүүл мэндийн удирдлага.

Сургуулийн вэбсайтpublichealth.mnums.edu.mn

Сургалтын хөтөлбөр

Сургуулийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.

Нийгмийн эрүүл мэнд судлалч

Бакалавр

Олон улсад итгэмжлэгдсэн тус хөтөлбөрт элсэн суралцаж төгссөнөөр хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тандан судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгоход шаардагдах мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн болно.

Дэлгэрэнгүй

Өсөн дэвших боломж

• Олон улсын байгууллагад ажиллах • Төрийн захиргааны байгууллагуудад удирдах албан тушаалд ажиллах • Мэргэжлийн салбар, комиссуудад шинжээчээр ажиллах • Их, дээд сургуульд мэргэжлээрээ багшлах • Дотоод болон олон улсын их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалах • Нийгмийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх • Тархвар зүй, биостатистикийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин болох • Нийгмийн эрүүл мэндийн сургалт, зөвлөх үйлчилгээ эрхлэх

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,888,000 ₮

Эрүүл ахуйч, тархвар судлаач

Бакалавр

Хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчноос шалтгаалсан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэх, баримт мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөх мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн болно.

Дэлгэрэнгүй

Ажлын байр

• Төрийн хяналтын байгууллага • Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн • Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага • Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар • Аж үйлдвэрийн бүх салбар • Уул уурхайн компани

Суралцах жил

5 жил

Сургалтын төлбөр

5,952,000 ₮

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн

Бакалавр

Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг ажлын байрны аюултай хүчин зүйлсийг таньж илрүүлэх, үнэлэх, тэдгээрийг хянах, бууруулах, арилгах замаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага эзэмшиж Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хос мэргэжилтэн болно.

Дэлгэрэнгүй

Ажлын байр

• Төрийн хяналтын байгууллага • Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн • Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв • Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй бүх төрлийн аж ахуй, нэгж байгууллага • Аж үйлдвэрийн бүх салбар • Уул уурхайн компани

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,728,000 ₮

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан

Бакалавр

Эрүүл мэндийн салбарт нийгэм сэтгэлзүйн хэрэгцээнд тулгуурлан үйлчлүүлэгч төвтэй нэгдмэл тусламж үйлчилгээг хөгжүүлэх, олон нийтийг чадавхжуулах, дэмжих орчин бүрдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн юм.

Дэлгэрэнгүй

Хөтөлбөрийн давуу тал

• Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсон хөтөлбөр • БМИҮЗ-өөр 2 удаа магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр (2019, 2024)

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,728,000 ₮

Эрүүл мэндийн хоол зүйч

Бакалавр

Хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийг дэмжихэд хоол хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн ач холбогдол, хооллолтоос шалтгаалах өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг эзэмшсэн мэргэжилтэн байна.

Дэлгэрэнгүй

Ажлын байрны чиглэл

• Шим тэжээл судлаач • Эмнэлзүйн хоол зүйч • Хүүхдийн хоол зүйч • Хоол шим тэжээлийн боловсролын мэргэжилтэн • Эрдэм шинжилгээний ажилтан

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,880,000 ₮

Эрүүл мэндийн эдийн засагч

Бакалавр

Дэлгэрэнгүй

Суралцах жил

4 жил

Сургалтын төлбөр

5,728,000 ₮

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn