MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Шинэ оюутнууд
ЭлсэлтШинэ оюутнууд
Элсэлт

Тавигдах шаардлага

Бакалавр, дэд бакалаврын хөтөлбөрт элсэх ЭЕШ-ын хичээл, босго оноо (Улаанбаатар болон салбар сургууль бүрээр), ур чадварын шалгалт, бусад нөхцөл.

Босго оноо, ЭЕШ-ын хичээл

2026–2027 оны хичээлийн жилд элсүүлэх хэмжээст оноо. Хичээл бүрийн бүлгээс өндөр оноотой нэг хичээлийг тооцно.

Бакалавр · 20

МэргэжилЭЕШ-1БосгоЭЕШ-2Босго
Хүний их эмчХими, Математик490Биологи, Физик490
Уламжлалт анагаахын их эмчХими, Математик440Биологи, Физик490
Шүдний их эмчХими, Математик490Биологи, Физик490
Био-Анагаах судлаач*Хими, Математик490Биологи, Физик490
Нийгмийн эрүүл мэнд судлалч**Биологи, Англи хэл490Хими, Нийгэм судлал490
Эм зүйчХими, Математик490Биологи, Физик490
Хүүхдийн их эмчХими, Математик490Биологи, Физик490
Зүү төөнийн их эмчХими, Математик440Биологи, Физик450
Эрүүл ахуй, тархвар судлаачХими, Англи хэл490Нийгэм судлал, Биологи440
Эрүүл мэндийн мэдээлэл зүйч*Математик, Физик490Нийгэм судлал, Англи хэл450
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан**Нийгэм судлал, Англи хэл490Монгол хэл, Математик490
Уламжлалт анагаахын засалчХими, Математик440Биологи, Англи хэл440
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйМатематик, Биологи490Монгол хэл, Нийгэм судлал440
Эрүүл мэндийн хоол зүйчХими, Математик440Биологи, Нийгэм судлал410
Эдийн засагч (эрүүл мэндийн)Математик490Нийгэм судлал, Англи хэл490
Сувилагч**Хими, Биологи430Ур чадвар450
Эх баригч**Хими, Биологи430Ур чадвар450
Хөдөлгөөн засалч**Хими, Биологи440Ур чадвар490
Хөдөлмөр засалч**Хими, Биологи440Ур чадвар490
Хэл засалчХими, Англи хэл440Ур чадвар490

Дэд бакалавр · 8

МэргэжилЭЕШ-1БосгоЭЕШ-2Босго
Дүрс оношилгооны техникч**Хими, Математик440Биологи, Физик440
Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалтын техникч*Математик, Физик490Нийгэм судлал, Англи хэл450
Нүүр амны эрүүл ахуйч**Хими, Биологи490Ур чадвар490
Лабораторийн техникч**Хими, Биологи410Ур чадвар450
Эм найруулагч**Хими, Биологи410Ур чадвар410
Сувилагч**Хими, Биологи410Ур чадвар450
Нүүр амны техникчХими, Математик490Ур чадвар490
Уламжлалт анагаахын сувилагчХими, Биологи410Ур чадвар410

* Тэргүүлэх мэргэжил · ** Эрэлттэй мэргэжил

Ур чадварын шалгалт

Ур чадварын шалгалт шаардсан хөтөлбөрт биологийн хичээлийн агуулгаар тест авч 100 хүртэл оноогоор үнэлнэ; 60 ба түүнээс дээш оноо авсан бол тэнцэнэ. Шалгалтыг admission.mnums.edu.mn системээр өгнө. Оноог ЭЕШ-ын хэмжээст оноонд дараах байдлаар хөрвүүлнэ:

Шалгалтын онооХэмжээст оноо
0–59.9200–479
60–64.9480–519
65–69.9520–559
70–74.9560–599
75–79.9600–639
80–84.9640–679
85–89.9680–719
90–94.9720–759
95–100760–800

Бусад нөхцөл

Дараах тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭШ) оноогүй элсүүлэх эрх олгоно (журмын 4.7):

  • Дээд боловсролтой иргэн (дипломын голч дүн 2.8 ба түүнээс дээш).
  • Дэд бакалаврын боловсролтой иргэн мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын хөтөлбөрт (голч дүн 2.8 ба түүнээс дээш).
  • Бакалавр, дэд бакалавр, техникийн боловсролтой иргэн дэд бакалаврын хөтөлбөрт, голч дүн харгалзахгүй.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шалгалтын дүнг БҮТ-өөр дүйцүүлэн тооцуулж, батламж авсан иргэн.
  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний байрт шалгарсан иргэн.

Спорт, урлагийн өндөр ур чадвартай, элсэх мэргэжлийн босго оноо хангасан 5 хүртэлх бүртгүүлэгчийг амжилтаар нь эрэмбэлж элсүүлж болно. Англи хэлээр суралцах Хүний их эмчийн хөтөлбөрт Хүний их эмч мэргэжлээр элссэн оюутнаас 8-р сард англи хэлний шалгалтаар (IELTS 6.0, TOEFL iBT 70, TOEIC 600 дүйцүүлж болно) сонгон шалгаруулна.

Магистр, доктор, төгсөлтийн дараах сургалт

  • Магистрын хөтөлбөрт бакалаврын, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэн элсэнэ. Мэргэжлийн болон англи хэлний шалгалт өгнө. Магистр → · Доктор →
  • Үндсэн мэргэшлийн (резидент) сургалтад бакалаврын диплом; төрөлжсөн мэргэшилд дэд бакалавр, бакалавр болон үндсэн мэргэшлийн диплом; мэргэжил дээшлүүлэх сургалтад тухайн мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх шаардлагатай. Онолын шалгалтад 60-аас дээш оноо авсан бүртгүүлэгчийг хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Төгсөлтийн дараах сургалт →

Эх сурвалж: «АШУҮИС-д суралцагч элсүүлэх журам», 2026 оны 05 дугаар сарын 15-ны А/136 тушаал, 2026–2027 оны хичээлийн жил · эх хувь (PDF)

Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn