MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Лекцийн танхимд
СургалтЛекцийн танхимд
Магистр

Магистрын хөтөлбөр

Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв 10 чиглэлээр явуулдаг танхимын магистрын сургалт: хөтөлбөр, элсэлт, төлбөр, зэрэг хамгаалалт.

Хөтөлбөрүүд

Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв 10 чиглэлээр танхимын магистрын сургалт явуулдаг. Суралцах хугацаа 2 жил, 30 багц цаг.

ХөтөлбөрИндексХугацааБагц цагСургууль
Анагаах ухаан0912012 жил30Анагаах ухааны сургууль
Эм зүй0916012 жил30Эм зүйн сургууль
Сувилахуй0913012 жил30Сувилахуйн сургууль
Уламжлалт анагаах ухаан0917012 жил30Монгол анагаах ухааны олон улсын сургууль
Био-анагаах ухаан0914012 жил30Био-анагаахын сургууль
Эх баригч0913022 жил30Сувилахуйн сургууль
Хөдөлгөөн засал0915012 жил30Сувилахуйн сургууль
Хөдөлмөр засал0915022 жил30Сувилахуйн сургууль
Нийгмийн эрүүл мэнд0988012 жил30Нийгмийн эрүүл мэндийн сургууль
Нүүр ам судлал0911012 жил30Нүүр ам судлалын сургууль

Элсэлт

Жилд 2 удаа

Намар: 8-р сарын 10 – 9-р сарын 1. Хавар: 1-р сарын 15 – 2-р сарын 1.

Бүртгэл, шалгалт

admission.mnums.edu.mn-ийн «Төгсөлтийн» хэсэгт бүртгүүлж, бүртгэлийн хураамжаа төлнө. Дараа нь мэргэжлийн болон англи хэлний шалгалт өгнө.

Шаардлага

Бакалаврын боловсрол эсвэл түүнтэй дүйцэх зэрэг, голч дүн 2.5 (75%)-аас багагүй.

Шалгалтын мэдээллийг бүртгэл хаагдахаас 3 хоногийн өмнө нийтэлнэ. Тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө 100 хувь төлснөөр суралцах хөтөлбөрөө баталгаажуулна. Өөр чиглэлээс элсэгч хичээлийн зөрүүг нөхөж судална. Бүртгэлийн хураамж 20,000₮.

Магистрын зэрэг хамгаалах хүртэл

  1. Мэргэжлийн суурь хичээлийн 12 багц цаг судлах
  2. Тэнхимийн хурлаар судалгааны сэдэв, арга аргачлалаа батлуулж, удирдагч, зөвлөх багштай болох
  3. Ёс зүйн хорооноос судалгааны зөвшөөрөл авах
  4. Мэргэшүүлэх хичээлийн 9 багц цаг судлах
  5. Судалгаагаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх
  6. Тэнхимийн хурлаар явцын хэлэлцүүлэгт орж, ёс зүйн дүгнэлт гаргуулах
  7. Урьдчилсан хамгаалалт, дараа нь жинхэнэ хамгаалалт

«Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам» (АШУҮИС, 2021, А/28). Бүрдүүлэх материал, маягтыг Ахисан түвшний сургуулийн сайтаас авна.

Хамтарсан хөтөлбөр

«Эрүүл мэндийн боловсрол» магистрын хөтөлбөр

Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтарсан салбар дундын хөтөлбөр: судалгааны болон мэргэжлийн магистр, 1.5–2 жил, 36 багц цаг.

Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлэг

АШУҮИС-ийн хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн судалгаа хийж буй магистрант, докторантын урвалж бодис, багаж, программ хангамж, өгүүлэл хэвлүүлэх зардалд: магистрант 3 хүртэл сая төгрөг, жилд 50 хүртэлх суралцагчид. Голч дүн 3.2-аас багагүй, судалгааны сэдэв, арга аргачлалаа хэлэлцүүлсэн байна.

Ахисан түвшний сургууль — Академик сургалтын төвАШУҮИС, Ахисан түвшний сургууль, 4 тоот · grad.academic@mnums.edu.mn
graduate.mnums.edu.mn
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn