MN EN
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Албан ёсны вэбсайт
Портал
Лекцийн танхимд
СургалтЛекцийн танхимд
Доктор

Докторын хөтөлбөр

Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв 10 чиглэлээр явуулдаг докторын (Ph.D) сургалт: хөтөлбөр, элсэлт, төлбөр, зэрэг хамгаалалт, хос дипломын хөтөлбөр.

Хөтөлбөрүүд

Ахисан түвшний сургуулийн Академик сургалтын төв 10 чиглэлээр докторын сургалт явуулдаг. Суралцах хугацаа 3 жил, 60 багц цаг.

ХөтөлбөрИндексХугацааБагц цагСургууль
Анагаах ухаан0912013 жил60Анагаах ухааны сургууль
Эм зүй0916013 жил60Эм зүйн сургууль
Сувилахуй0913013 жил60Сувилахуйн сургууль
Уламжлалт анагаах ухаан0917013 жил60Монгол анагаах ухааны олон улсын сургууль
Био-анагаах ухаан0914013 жил60Био-анагаахын сургууль
Эх баригч0913023 жил60Сувилахуйн сургууль
Хөдөлгөөн засал0915013 жил60Сувилахуйн сургууль
Хөдөлмөр засал0915023 жил60Сувилахуйн сургууль
Нийгмийн эрүүл мэнд0988013 жил60Нийгмийн эрүүл мэндийн сургууль
Нүүр ам судлал0911013 жил60Нүүр ам судлалын сургууль

Элсэлт

Жилд 2 удаа

Намар: 8-р сарын 10 – 9-р сарын 1. Хавар: 1-р сарын 15 – 2-р сарын 1.

Бүртгэл, шалгалт

admission.mnums.edu.mn-ийн «Төгсөлтийн» хэсэгт бүртгүүлж, бүртгэлийн хураамжаа төлнө. Дараа нь мэргэжлийн болон англи хэлний шалгалт өгнө.

Шаардлага

Магистрын боловсрол эсвэл түүнтэй дүйцэх зэрэг, голч дүн 3.0 (80%)-аас багагүй.

Шалгалтын мэдээллийг бүртгэл хаагдахаас 3 хоногийн өмнө нийтэлнэ. Тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө 100 хувь төлснөөр суралцах хөтөлбөрөө баталгаажуулна. Өөр чиглэлээс элсэгч хичээлийн зөрүүг нөхөж судална. Бүртгэлийн хураамж 20,000₮.

Докторын зэрэг хамгаалах хүртэл

  1. Тэнхимийн хурлаар судалгааны сэдэв, арга аргачлал, удирдагч, зөвлөх багшаа хэлэлцүүлэх
  2. Бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлөөр батлуулах
  3. Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгаа эхлэх зөвшөөрөл авах
  4. Journal club, тэнхимийн хурлаар явцын хэлэлцүүлэг хийж, эрдмийн зөвлөлөөр явцын үр дүнг батлуулах
  5. Ёс зүйн дүгнэлт, нэр томьёоны зөвлөл, магадлан шинжээчийн комиссын дүгнэлт авах
  6. Докторын зэргийн урьдчилсан хамгаалалт, дараа нь жинхэнэ хамгаалалт

Өгүүллийн шаардлага

  • Хөндлөнгийн хянан магадлагаатай олон улсын сэтгүүлд АШУҮИС-ийн нэр дээр 1-р зохиогчоор 2-оос доошгүй өгүүлэл; нэг нь Web of Science, Scopus, PubMed-д бүртгэлтэй сэтгүүлд эсвэл Central Asian Journal of Medical Sciences-д
  • Дотоодын сэтгүүлд 2-оос доошгүй өгүүлэл; нэг нь «Эрүүл мэндийн шинжлэх ухаан» сэтгүүлд

«Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам» (АШУҮИС, 2021, А/28). Бүрдүүлэх материал, маягтыг Ахисан түвшний сургуулийн сайтаас авна.

Хос дипломын хөтөлбөр

Ойта их сургууль (Япон)

Анагаах ухааны докторын хос дипломын хөтөлбөр, 2024–2025 оны хичээлийн жилээс. Жил бүр 5 хүртэлх докторант элсүүлж, төгсөгчид хоёр их сургуулийн диплом авна; 4+ жил.

Токушима их сургууль (Япон)

Анагаах ухааны докторын хос дипломын хөтөлбөр; 4+ жил.

Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлэг

АШУҮИС-ийн хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн судалгаа хийж буй магистрант, докторантын урвалж бодис, багаж, программ хангамж, өгүүлэл хэвлүүлэх зардалд: докторант 5 хүртэл сая төгрөг, жилд 50 хүртэлх суралцагчид. Голч дүн 3.2-аас багагүй, судалгааны сэдэв, арга аргачлалаа хэлэлцүүлсэн байна.

Докторын дараах судлаачийн хөтөлбөрийг Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төв хэрэгжүүлдэг. Дэлгэрэнгүй ↗

Ахисан түвшний сургууль — Академик сургалтын төвАШУҮИС, Ахисан түвшний сургууль, 4 тоот · grad.academic@mnums.edu.mn
graduate.mnums.edu.mn
Хөтөлбөр, хугацааны албан ёсны мэдээллийг Сургалтын албанаас лавлана уу. info@mnums.edu.mn